Хоёр “Яшин” “Спартак”-ийг аварч, Харри Кейн Кипрт “Хар салхи” дэгдээсэн нь

 

Европын Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр эхэллээ. Английн премьер лигийн супер багуудын нэг “Ливерпул” Москвад хойд хөршийн аварга “Спартак”-ийг бүх талаар илүүрхэн хөлбөмбөгийн хичээл заасан ч хожиж чадсангүй. Энэ тоглолтод азын тэнгэр Оросын багийн талд байсны дээр хоёр хаалгач нь домогт Лев Яшин аятай гайхалтай эрэмгий тоглон “Ливерпул”-ийн довтлогчдын нэгээс бусад бүх аюултай цохилтыг хааж дөнгөсөн юм. Багаа удаа  дараа баараггүй гоолноос аварсан хаалгач А.Ребровыг гэмтлийн улмаас талбайг аргагүй орхиход түүний халааг авсан залуухан А.Селихов ч гал алдалгүй “Ливерпул”-д багаа дээрэлхүүлэлгүй тоглолтыг тэнцээгээр өндөрлөхөд чухал хувь нэмрээ оруулсан билээ.

Английн өөр нэг баг “Тоттенхем”-ийн довтлогч Харри Кейн Аваргуудын лигийн эхний тойрогт “Борусси”-ийн хаалганд хоёр гоол оруулсан бол энэ удаа Кипрт ёстой л хар шуурга дэгдээн арлын тус улсын “Апоэл”-ийн хаалганд гурван бөмбөг шигтгэн хет-трик хийжээ. Тэрээр “Харрикейн” (Hurricane) буюу “Хар салхи” хочийг зөвхөн нэртэй нь ойролцоо сонсогддог тул аваагүйгээ ийнхүү яруу тодоор харуулж чадсан  юм.

Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн тоглолтуудын дүн:  

“E” хэсэг

“Спартак”(Орос)-“Ливерпул”(Англи) – 1:1 (Фернанду, 23 – Филиппе Коутинью, 31)

“Севилья”(Испани) – “Марибор”(Словени) – 3:0 (Бен Йеддер, 27; 38; 83 – пеналти)

F” хэсэг

“Наполи”(Итали) – “Фейеноорд”(Холланд) – 3:1 (Инсинье, 7. Мертенс, 49. Кальехон, 70 – Амрабат, 90+3)

“Манчестер Сити”(Англи) – “Шахтер”(Украин) – 2:0 (Де Брейне, 48. Стерлинг, 90)

G” хэсэг

“Бешикташ”(Турк) – “Лейпциг”(Герман) – 2:0 (Бабел, 11. Талиска, 43)

“Монако”(Франц) – “Порту”(Португал) – 0:3 (Абубакар, 31; 69. Лаюн, 89)

H” хэсэг

“Апоэл”(Кипр) – “Тоттенхем”(Англи) – 0:3 (Кейн, 39; 62; 67)

“Борусси” Дортмунд (Герман) – “Реал”(Испани) – 1:3 (Обамеянг, 54 – Бейл, 18. Роналду, 50; 79)


Эх сурвалж: Aguulga.mn Б.Түшиг

SHARE