МАН боловсон хүчний хомсдолд оржээ

 

Монголын улс төрийн хар түүх болж бичигдмээр үйл явдал Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшх хэдэн сард үргэлжлэв. Төрийн эрх барьж буй МАН-ынхан засгаа унагалаа. Өмнөхөөсөө сайжрах эсэх нь эргэлзээтэй л харагдаж байна. Нийслэлд бас бөөн бужигнаан. Өнөөх муу нэртэй, луу данстай Ц.Сандуйгаа суудлаас нь аваад хаячихлаа. Гэтэл оронд нь томилох хүн олдохгүй байгаа бололтой. Хоёр хүн нэр дэвшүүлээд, хэнд нь ч илүү санал өгөөгүй байна. Ингээд НИТХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Тав хоногийн дараа дахиад сонгууль явуулахад хэн нэг нь гараад ирнэ гэдэг бас л бүрхэг. Гэхдээ ийм зэргийн албан тушаалд иймэрхүү хүмүүс нэр дэвшинэ гэдэг МАН боловсон хүчний хомсдолд ороо юу гэмээр харагдаад байгаа юм. “Драгон” төвийн захирал эмэгтэй, “Оюуны ундраа”-гийн эзэн залуу хоёр өрсөлдөж байна гэлцэх юм. Уг нь НИТХ-ыг боловсон хүчний нөөц сайтай гэдэг. Оюун ухааны академийн Хатанбаатар гээд мундаг залуугаас эхлээд боловсон хүчин сайтай л баймаар…

Эх сурвалж: news1.mn Б.Баяр 

SHARE