2017-2018 оны хичээлийн жилд тус цэцэрлэгт 240 хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд дэргэдээ гэр бүлэгтэй болсноор 25 хүүхдийг нэмж цэцэрлэгт хамруулах боломжтой болж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, гэр цэцэрлэг ирэх сарын нэгэн гэхэд хүүхэд, багачуудаа хүлээн авахад бэлэн болох аж.
Дашрамд мэдээлэхэд, энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 196 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 25 нь гэр бүлэг нээн ажиллуулдаг хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.