“Өөрийгөө ялах“ уриатай Эрдэнэт бүх нийтийн марафон боллоо

Орхон аймгийн Прокурорын газар болон “JCI Эрдэнэт”, “Шри Чинмойн марафон баг” төрийн бус байгууллагууд “ӨӨРИЙГӨӨ  ЯЛАХ” уриатай Эрдэнэт бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг өнгөрөгч бямба гарагт зохион байгуулжээ. Тухайн бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнд 4 км болон 21километрийн зайд прокурор, ажилтнууд идэвхтэй оролцсон байна. Тэмцээнд насныхаа ангилалд шагналт байранд шалгарсан Орхон аймгийн Прокурорын газрын тамирчид орон нутгийн “Номин телевиз”-д ярилцлага өгчээ. Мөн тус тэмцээнд Говь-Алтай аймгийн прокурорын газрын /жижүүр/ Буриадын Болдбаатар 21км-ын зайд гүйж 50 наснаас дээш насны тамирчдаа манлайлан тэргүүн байрыг эзэлсэн байна.

Эх сурвалж: prokuror.mn

SHARE