Мохаммед Али: Хоёр хар нэг нэгнээ нүдэж, баахан цагаан арьстан тэднийг харж суухыг бокс гэнэ

 

Домогт боксчин Мохаммед Али чалчих дуртайгаас гадна нэлээд шооч зантай нэгэн байсан бөгөөд цөөнгүй афоризм, онч мэргэн үг хэлснээс заримыг нь сонирхуулъя. 

 

Уран сэтгэмжгүй хүнд л жигүүр ургадаггүй.

*    *   *

Гаргасан алдаандаа шанална гэдэг хамгийн том алдаа.

*    *   *

Боломжгүй гэдэг том үгний ард өчүүхэн хүмүүс нуугддаг. Тийм хүмүүс аливааг өөрчлөх хүч гаргахын оронд дассан орчиндоо амьдрахыг илүүд үздэг юм.

*    *   *

Би хамгийн хэцүү тулаанаа Паркинсоны өвчинтэй хийсэн. Ерөөс өвдөөгүй ч энэ тулааныг тайлбарлахад бэрх.

*    *   *

Ялагдсан тамирчны хувцас солих өрөөнд түүнд юу хэлэхээ хэн ч мэддэггүй юм.

*    *   *

Хоёр хар нэг нэгнээ нүдэж, баахан цагаан арьстан тэднийг харж суухыг бокс гэнэ.

*    *   *

Чи намайг дийлнэ гэж зүүдэлсэн бол бушуухан сэрээд уучлал гуйх нь дээр.

*    *   *

Энэ бол зүгээр л миний мэргэжил. Зүлэг ургаж, тэнгэрт шувууд дүүлж, далайн давалгаа эргийн элсийг норгодог бол би хүмүүсийг нүддэг.

*    *   *

Дуугүй байна гэдэг алт шиг үнэтэй. Гэхдээ зөвхөн хариу олж чадаагүй тохиолдолд.

*    *   *

Олимпийн наадмын дараа би төрөлх Луисвилл хотдоо энгэртээ гялалзах алтан медальтайгаар “зөхвөн цагаан арьстнуудад” гэсэн бичигтэй зоогийн газар орж билээ. Ямар нэг хоол захиалах санаатай ширээний ард суув. Олимпийн аварга хүн шүү дээ. Гэтэл надад, “Хар арьстнуудад үйлчлэхгүй” гэдэг юм байна. Би, “Уучлаарай, надад төлөх мөнгө хангалттай бий” гэсэн. Тэглээ ч намайг хөөж гаргасан даа. Тэгэхээр нь би Охайо мөрний эрэг дээр очиж медалиа ус руу хаясан даа…

*    *   *

“Боломжгүй” гэдэг нотлогдсон баримт биш, зүгээр л нэг таамаг бодол гэдгийг бүү март.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE