Монголд тэмээн хяруултай төстэй үлэг гүрвэлийн шинэ төрлийг илрүүлжээ

 

Палеонтологичид дэлхийд 84-72 сая жилийн өмнө амьдарч байсан орнитомимозаврын шинэ төрлийн үлдэгдлийг илрүүлсэн тухай шинжлэх ухааны мэдээллийн “Science News” цахим хуудсанд мэдээлжээ . Эпиорнимимус төгрөгненсис нэр авсан үлэг гүрвэл шүдгүй хошуутай, гадна төрхөөрөө тэмээн хяруултай нэлээд төстэй, холимог юм уу өвсөн тэжээлтэн байсан бөгөөд цэрдийн галавын сүүл, Кампанианы үед одоогийн Монголын газар нутагт амьдарч байсан аж.

Жадохтагийн тогтоц бүхий Төгрөгийн ширээ гэх газраас олдсон шинэ төрлийн үлэг гүрвэлийн үлдэгдлийг Хоккайдогийн их сургууль, Монголын ШУА-ийн Палеонтологи, геологийн институтын доктор Ц.Чинзориг Япон, Монгол, Канадын мэргэжил нэгтнүүдийнхээ хамт судлан шинжилжээ.

Судлаачид, “Эпиорнимимус төгрөгненсис нь Жадохтагийн тогтоцоос урьд нь илэрсэн хоёр орнитомимизавраас хавьгүй сайн хадгалагдан үлдсэн ба орнитомимозаврууд болон палео-экологийн орчны хувьслыг шинээр харахад хүргэж байна. Шинэ олдвор орнитомимозаврууд хуурай гандуу уур амьсгалд хэрхэн дасч зохицсон оньсогыг тайлахад тус болно” гэжээ.

Эх сурвалж: Aguulga.mn Б.Түшиг

SHARE