Г.Баасан АТГ-т оффислоно гэжээ

АТГ-ын дарга Х.Энхжаргал өнөөдөр /2017.9.5./ АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Олон нийтийн зөвлөлийн гишүүд АТГ-ын дарга хэдэн төгрөгийн цалинтай болох зэргийг асуусан байна. Мөн тус зөвлөлийн дарга Г.Баасан “…Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, ард түмнийг төлөөлсөн хүмүүс учраас АТГ-ын байранд оффислох өрөө хэрэгтэй байна” гэжээ.
Эх сурвалж: www.news1.mn Н.Баясгалан

SHARE