Ц.Нямдорж үгээ хэлж эхэллээ

МАН-д хашир туршлагатай, ланжгар улстөрчид цөөнгүй бий. Намдаа болж буй янз бүрийн хэрэг явдлуудын талаар энэхүү ланжгарууд дуугараагүй л байна. Тэгвэл тэдний эхний хэдэд тоологдох улстөрчдийн нэг, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  үгээ хэлээд эхэллээ.

Ц.Нямдорж гуай Цэндийн Нямдорж хэмээх хаягтай цахим хуудас нээжээ. Түүгээрээ дамжуулан хэд хэдэн удаа чангахан дуугараад авав.

Энэ асуудал үнэн бол Засгийн газар яаралтай зогсоох хэрэгтэй

Хамгийн сүүлд уржигдар 2017.8.11-нд Засгийн газрын ХМА-наас цацагдсан нэгэн мэдээлэлтэй холбогдуулан “…Монгол Улс бол аваагүй, МАН-ын том толгойтой хүмүүс БНХУ-аас мөнгө авчихаад эргэж барьцаанд орно гэдэг бол.., Хамгийн аюултай зүйл 
Ж.Эрдэнэбат энэ асуудал үнэн бол Засгийн газар яаралтай зогсоох хэрэгтэй” гэжээ. Засгийн газраас олон нийтэд өгсөн мэдээлэлд “…Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёуг хүлээн авч уулзахдаа, өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзаж, ярьж тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох, ард түмэнд үр ашгийг нь хүртээх нь айлчлалын үр дүн болох учраас яригдсан асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь бидний зорилт. Үүнд Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёугийг дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Монголын талын ажлын хэсэг Бугат хотноо ажилласан. Одоо Бугатын ажлын хэсэг ойрын хугацаанд Монголд ирж, нөхцөл байдалтай танилцаад төслийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн Замын-Үүд, Эрээн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал зэрэг боомтыг олон улсын статустай болгоход анхаарал хандуулахыг Хятадын талаас хүссэн. Энэ асуудлыг холбогдох газруудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарал хандуулахыг Ерөнхий сайд хүслээ” гэсэн байсан юм.

МАН ийм болсонд Ж.Эрдэнэбатын Засгийн газар, бас мафи бий болсон нь буруутай

Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ сарын 10-ны өдөр “…Миний бие 13 жил төрийн дээд өндөр алба хашиж байна.., Энэ хугацаанд МАН ийм олонх болчхоод нэр хүнд унаж байгаад.., Шууд хэлэхэд: Ж.Эрдэнэбатын засгийн газрын, мөн гол буруутан бас мафи бие болсон нь буруутай” гэж бичжээ.

Үнэндээ 2016 оны сонгуулиар УИХ-д 65 суудалтай болж, үнэмлэхүй ялсан. Гэвч засаг төрийн эрхэнд гараад ганцхан жилийн дотор МАН-ын нэр хүнд ингэтлээ дор орсонд Ц.Нямдорж гуай ихэд харамсаж, улмаар тэсэлгүй ийн хэлжээ. Нөгөөтэйгүүр тэрээр МАН ийм болсны бурууг Засгийн газар, хотын фракцтай холбож буй бололтой.

С.Баяр ирж МАН-ыг тарааж мэднэ

Түүнчлэн энэ сарын 8-ны өдөр Элчин сайд асан С.Баярын талаар “…С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн талаар албан ёсны мэдээлэл гарч байх шиг байна.., Энэ хүн хэзээ улс орноо нэгдүгээрт тавьж байгаагүй.., Хэтэрхий өөрийн эрх ашгаа нэгт тавьж байх шиг санагдаг.., 90-н жилийн түүхтэй МАН энэ хүн ирж энэ байдлаар тарааж ч мэднэ..,” гэсэн байна. Үнэнийг хэлэхэд С.Баярыг өргөдлөө өглөө гэсэн мэдээлэл цацагдахад МАН-ынхан том багагүй түүнийг магтаж байв. Зангарагтай, аргагүй төрийн хүн, юм үзсэн хүн гэж ирээд л нүүр нүдгүй магтацгаасан. Харин Ц.Нямдорж гуай ингэж арай өөр дүгнэлт хийлээ.

МАН-д мафи бий боллоо

Тэрээр 2016 оны аравдугаар сарын эхээр нэгэн телевизийн ярилцлагад орох үеэрээ хэд хэдэн онцлохоор, ноцтой гэмээр мэдэгдлийг хийсэн юм. Тухайн үед …Уучлаарай одоо надад МАН хамаагүй шүү…Мафи бий боллоо гээд

  1. Төрийн 3-н өндөрлөг, сөрөг хүчин оролцсон энэ хуйвалдааны эсрэг би эцсээ хүртэл явна
    2. 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар хөдлөхгүй байгаа тул би ил гарлаа
    3. Ж.Эрдэнэбатын засгийн газрын нэр бүхий 2 сайд үүнийг хамгаалж эхэллээ
    4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг ОХУ-ын тал худалдахдаа Монгол-Оросын нөлөө бүхий хүмүүсээр дамжсан
    5. “Эрдэнэт” үйлдвэрийг худалдаалсан банкны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шалгах ёстой
    6. “Эрдэнэт” үйлдвэр 100% Монголын төрийнх болох ёстой
    7. 2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялахад энэ асуудал чухал нөлөөлсөн.
    8. МАН-ын УИХ-ын гишүүд эрийн сайндаа сонгогдсон мэт асуудалд хандахаа боль.
    9. 2016.06.28 өдөр МАН “Эрдэнэт” үйлдвэрийн хуйвалдааныг илчилж засна гэж мэдэгдэл хийсэн нам шүү
    10. Би УИХ-ын гишүүд, сайд нартай аюултай муудалцаж байна. Нуух юм байхгүй. Туйлын хүнд байна” гэсэн юм.

Ц.Нямдорж гуай хэзээнээсээ шулуухан, хатуухан үгтэй. Бас үнэнд ойрыг хэлдэг гэж ард түмэн түүнийг үнэлдэг.

Тэр намынхаа дотоод асуудлын талаар өнөөдрийг хүртэл дуугүй явсан. Одоо үгээ хэлж эхэллээ. Тэр маргааш юу гэх нь сонирхолтой байна.

SHARE