Английн премьер лигийн шинэ улирал “Арсенал”-ын ялалтаар эхэллээ

Английн премьер лигийн шинэ улирлын эхний тоглолтод “Арсенал” “Лестер сити”-г “Эмирейтс” стадиондоо хүлээн авч 4:3-аар хожлоо.

Тоглолт эхлээд хоёрхон минут болж байхад талбайн эзэд Александр Лаказеттийн оновчтой цохилтын ачаар эхний гоолыг оруулсан ч тав дахь минутад “Лестер сити”-гийн япон легионер Шинжи Оказаки тооны харьцааг тэнцүүлжээ. Улмаар “Лестер сити”-гийн довтлогч Жейми Варди, “Арсенал”-ын Данни Велбек нар гоол оруулж эхний үе 2:2-оор өндөрлөсөн байна.

Хоёрдугаар үеийн 56 дахь минутад Жейми Варди “Арсенал”-ын хаалгыг дахин мялаасан. Гэвч тоглолтын сүүлийн долоон минутад талбайн эзэд хожигдлоос мултарч, Аарон Рэмси, Оливье Жиру нар гоолдсоноор амаргүй ялалт байгуулж чаджээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.Сансар

SHARE