П.Дамдин гуайн далбаан дор

 

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж уржигдар /2017.8.10/  Монгол Улсын аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулж, тус салбарыг улс орныхоо тулгуур багана болтол нь хөгжүүлэн эх орныхоо нийгэм, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх үйлсэд хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан их амжилт бүтээлийг  нь үнэлж, Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Паавангийн Дамдинг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Түүнтэй хамт олон хүнийг гаьяат цол болон Төрийн өндөр дээд шагналаар шагнасан юм.

Энэ өдөр шагнал авсан хүмүүсийн дотор УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн асан, “Бридж” Д.Ганхуяг нар тууж явлаа. Тэд Монгол Улсын Гавьяат эдийн засагчид болцгоов.

Яг үнэндээ Я.Санжмятав, Д.Ганхуяг нарын оронд Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт насаараа зүтгэж, төдий чинээ гавьяа байгуулсан мундаг эдийн засагчид зөндөө л бий.

Гэтэл Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет, Японы Киото хотын техникийн дээд сургуулийг Хими технологийн инженерээр төгссөн, улстөрч-бизнесмэн Д.Ганхуяг, ХААДС-ийг малзүйч мэргэжлээр дүүргэсэн, улстөрч Я.Санжмятав нар Гавьяат эдийн засагч цолоор шагнуулав. Тэднийг П.Дамдин гуайн далбаан дор том шагналд “гүйчихлээ” гэцгээж байна.

Эх сурвалж: www.news1.mn Т.Баярбаясгалан

SHARE