Төгсөгчид аймагтаа бүтээлч ажлаар бэлэг барилаа

 

Анхдагчуудын өлгий  Булган аймаг байгуулагдсаны түүхт  80 жилийн ойг угтсан “80 жил -80 бүтээлч ажил”-ыг  аймгийн ЗДТГ-аас санаачилсан билээ.  Уг санаачлагын хүрээнд  Булган аймгийн  1, 2-р 10 жилийн сургуулийн  1990,  1992 оны нийт төгсөгчид хамтран  Цогт хунтайжийн талбайгаас  “Сансар-1”  төв цэцэрлэгт хүрээлэнлүү орох хаалга болон сүүдрэвч, сандал, хогийн савыг шинээр хийж, засаж  сайжруулан хүүхэд багачууд, иргэдэд  ая тухтай  орчин бүрдүүлэхийг зорин  ажиллаж  байна. Цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн сайжруулахад  үе үеийн төгсөгчдийг уриалсан  зураг төслийг ч мөн тэд гаргажээ.  1992 оны  төгсөгчид болох Ариунбилэг, Балжинням, Пүрэв-Очир нарын санаачилгаар хийгдэж буй дээрх ажлууд нь тус цэцэрлэгт хүрээлэнг унаган төрхөөр нь  хадгалж, арчилж тордон үр хүүхдүүддээ  өвлүүлэх зорилготой  ажээ.

SHARE