АН-ын лидерүүд Ордонд цуглаж эхэллээ

 

С.Санаа

2016 оны сонгуулиар гудамжинд гартлаа ялагдсан АН-ынхан ойрын үед тун эв нэгдэлтэй байна. Лидерүүд нь С.Эрдэнэ даргын өрөөнд гол тохироогоо хийгээд, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгад “ёсолчихоод” оногдсон ажлаа авцгааж эхэллээ.

Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газарт “Шонхор” фракцын “загалмайлсан эцэг” З.Энхболд, зөвлөхүүдийн ахлахаар “Алтангадас”-ын тэргүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, за тэгээд ҮАБЗ хавиар Д.Дорлигжав, Лу.Гантөмөрийнхэн суурьшихаар болж буй бололтой.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн харьяа, томилгоонд нь голлон оролцдог агентлагуудаар тарж байрших сураг байна.

Ингэж АН-ынхан намын даргад нэр дэвшсэн болон олон жилийн туршид фракц жигүүрээ удирдаж яваа лидерүүдээ Ерөнхийлөгчийн дэргэд цуглуулж буй нь учиртай. Тэдний эхний дайн Үндсэн хуулийн өөрчлөлтийн эсрэг зогсоход оршино хэмээн эх сурвалж хэлж байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE