Л.Оюун-Эрдэнэ VS М.Энхболд

 

Б.Гарьд

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэгэн жиргээ анхаарал татав. Тэрээр твиттер хуудастаа “…Алдарт аалзны бодлогоор НАМЗХ-ыг хуваасан. Одоо М. Ганбаатарыг анд Амраагийнх нь эсрэг. Залуус М.Энхболд таны нясалж тоглодог Чапиев биш шүү” гэж бичжээ.

Л.Оюун-Эрдэнийн ийн бичсэнийг “орчуулж” уншихад төвөг алга.

Хоёрхон жилийн өмнө дөө, 2015 онд НАМЗХ-ныхон хоёр талд хуваагдчихаад үзэж тарсан. Бие биеэ муулж, хэвлэлээр хэсэг нүдэлдсэн. Ингэж ингэж эцэст нь Н.Номтойбаяр НАМЗХ-ны ерөнхийлөгч болсон. Ер нь бол тухайн үед Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ гэсэн хоёр тал харагдаж байсан ч явсаар олигархийн хүүхдүүд, ардын хүүхдүүд гэсэн нэртэй болж аваад дуусан даа.

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ хэлээд Н.Номтойбаярын тухайн үед ууртайхан хэлж байсан хэвлэлийн мэдэгдлийг твиттертээ татаж тавьжээ.

Ер нь бол МАН-ын дарга М.Энхболд НАМЗХ ингэж хагаралдах ажлыг зохион байгуулсан гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн байна. Учир нь МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар өнөөх 60 тэрбумын бичлэг дээр НАМЗХ-ны удирдлагын талаар ярьж буй нь гардаг юм байна. “…НАМЗХ-г одоо Номтойбаярт шилжүүлье, Оюун-Эрдэнэ Харвард энэ тэр гээд явна биз. Амарбаясгаланг одоо буцааж явуулахгүй шүү” гээд л М.Энхболд дарга ярьж өгч байна. Ингэхээр М.Энхболд дарга л тэр тэмцлийг хааш нь эргүүлэхээсайн мэдэж, ийш тийш нь чиглүүлж байсан болж таарч байгаа юм.

Харин одоо М.Ганбаатарыг Д.Амарбаясгалангийн эсрэг турхирч байга хүн нь бас л МАН-ын дарга М.Энхболд гээд Л.Оюун-Эрдэнэ шууд хэлчихсэн байна. Өнөөдөр суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлж суугаа Нийслэлийн МАН-ын дарга М.Ганбаатар бол аль хэдийний л “эсэргүү” Ганбаатар. Магадгүй, түүний улс төрийн түүх МАН-ын генсек Д.Амарбаясгалангийхаас урт байх. Гэхдээ тэд найзууд юм байна л даа. Гэтэл М.Ганбаатар намын даргынхаа даалгавраар генсекээ түлхэж унагахаар элдэв эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулаад явж байна гэжээ.

Түүх сөхвөл, нэгэн үед МАН-ын дарга байсан Н.Энхбаяр бас л НАМЗХ, тухайн үеийн МАСЗХ-г У.Хүрэлсүхийн тал, У.Барсболдын тал гээд хуваачихсан байсан гэдэг. У.Хүрэлсүх, У.Барсболд хоёр хооронлоо чамгүй их нүдэлджээ. Харин тэд 15 жилийн дараа учраа олж, намын дарга нь дундуур нь “хор гүйлгэж” хагаралдуулаад байсныг мэдсэн гэдэг.

Эх сурвалж: news1.mn

SHARE