“ПАРИ СЕН-ЖЕРМЕН” НЕЙМАРЫГ 222 САЯ ЕВРОГООР ХУДАЛДАЖ АВНА

Б.Хишигбат

Испанийн “Барселона” багийн бразил довтлогч Неймарыг Францын “Пари Сен-Жермен” 222 сая еврогоор худалдан авах болсон тухай “Esporte Interativo” сонин мэдээллээ. “Барселона”-д Аргентины од Лионел Мессигийн сүүдэрт байсаар ирсэн Неймар шинэ багт гол од нь болж гялалзахыг хүсч байгаа аж.

Өдгөө 25 настай тэрээр “Барселона”-д 2013 оноос эхлэн тоглосон бөгөөд уг нь 2021 он хүртэл тус багт тоглох гэрээ байгуулсан гэдэг. Өнгөрсөн улиралд Неймар Испанийн АШТ-ий 30 тоглолтод оролцон 13 гоол хийж, 16 гоолын дамжуулалт гүйцэтгэсэн юм.

Эх сурвалж: aguulga.mn

SHARE