Баянзүрх дүүргийн II хороо дэд байрт шалгарлаа

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хотын хэмжээнд “Камержуулалт” болзолт уралдааныг зарласан билээ.

Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн уг уралдаанд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо тэргүүллээ. Харин Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо дэд байрт шалгарсан бол Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо гутгаар байрт шалгарав.

Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга Ү.Билэгсайхан камержуулалтын ажлыг анх хороондоо санаачлан хийж, хороогоо бүрэн камержуулсан хүн юм. Жаран сая төгрөгийн шагналын сантай уг уралдаанд нийт 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 28 хөршийн хяналтын бүлэг, 108  иргэн идэвх санаачлагатай оролцож 534.431.328 төгрөгөөр 2211 хяналтын камерыг шинээр суурилуулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

SHARE