Хэрвээ С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвшвэл…

С.САНАА

Намын даргыг нь “голсон” СЕХ-нд МАХН дахин нэр дэвшигчийнхээ мэдүүлгийг өгөх ёстой. Энэ хугацаа өнөөдөр эцэс болох учиртай аж. Тиймээс МАХН-ын Гүйцэтгэх товчоо 14 цагаас хуралдахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээллээр МАХН-ын дараагийн нэр дэвшигчээр хууль зүйн шинжлэх ухааны доктор, ШУА-ийн гишүүн, академич, профессор цолтой, хуульч, улс төрч Содовсүрэнгийн Нарангэрэл тодорч магадгүй байна. Хэрвээ тэр нэр дэвшихээр болбол одоо яригдаж байгаа сонгуулийн дүнгийн “таавар”-т ихээхэн өөрчлөлт оруулж магадгүйг ажиглагчид хэлж байна. Нөгөө талаар, МАХН-ын хувьд энэ нь маш гоё “сонголт” болно гэсэн үг.

Яг үнэндээ түүн шиг нэр дэвшигч өнөө цагт маш ховор юм.

С.Нарангэрэл 1953 оны 5 сарын 30-нд төрсөн. 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.

1961-1971 Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, 1971-1975 МУИС-ийн Хуулийн салбар, 1984-1988 ЗХУ-ын Москва хотноо Бүх Холбоотын Институтын аспирантур төгссөн. Ингээд 1975-1985 МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 1985-1988 Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч, 1988-1990 Улсын Ерөнхий прокурорын туслах, 1990-1991 Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1991-1992 Парламентын дэргэдэх академийн дэд захирал, 1992-1996 УИХ-ын гишүүн, 1996-1997 МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор, 1997-2000 Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч, 1999 оноос хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар тус тус ажилласан. Мөн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл нийтлүүлсэн эрдэмтэн юм.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE