Испанийн “ХӨСҮТ”: омикрон вирусийн халдвар авсан хүний тоо 4 боллоо

Испани улсын Каталоны эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд  тус улсад омикрон вирусийн халдвар авсан хүний  тоо мягмар гарагийн орой гэхэд дөрөв боллоо гэж өнөө өглөө мэдэгдлээ. Энэ долоо хоногийн эхээр Германаас онгоцоор ирсэн хоёр, түүнчлэн тус вирусийн голомт болсон Өмнөд Африкаас онгоцоор шууд ирсэн нэг эрэгтэй, Голландын нийслэл Амстердамыг дамжиж ирсэн 61 настай эмэгтэй, хилийн чанадаас ирсэн эдгээр нийт дөрвөн зорчигч омикрон вирусийн халдвар авсан нь батлагджээ.

Испанийн Засгийн газар дэлхий даяар хэрэглэж байгаа ковидын эсрэг вакцинд тэсвэртэй байж болзошгүй омикроны халдварын дэгдэлтээс сэргийлж Өмнөд Африк улс руу  ирж очих агаарын замын бүх нислэгийг түр зогсоох, мөн Африк тивийн зарим орны зорчигчдыг хилээр оруулахгүй байх шийдвэр гаргажээ.

 

 

SHARE