“Pfizer” нэмэлт тунг 16, 17 насныханд хэрэглэх хүсэлт гаргах төлөвтэй байна

 “Pfizer” компани “COVID-19”-ийн вакциныхаа нэмэлт тунг 16, 17 насныханд хэрэглэх хүсэлтийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт гаргах төлөвтэй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж “CNN” телевизэд мэдээлжээ.

Тус улсад одоогоор 18 болон түүнээс дээш насны иргэдэд вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээсээ хойш зургаан сарын дараа нэмэлт тунд хамрагдахыг зөвшөөрөөд байгаа юм.

АНУ-ын төдийгүй дэлхий дахины судлаачид “Омикрон” нэртэй коронавирусний шинэ хувилбарын талаар судалгаа шинжилгээг яаравчлан хийж буй энэ үед “Pfizer”-ын вакцинтай холбоотой дээрх мэдээлэл гарч байна.

Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден халдварын олон улсын байдалд анхаарлаа хандуулахыг америкчуудад уриалсан ч сандарч тэвдэхгүй байхыг зөвлөсөн юм. Мөн вакцины нэмэлт тунд хамрагдахыг ард иргэддээ уриалжээ.

SHARE