Венгер: Залуучууд “За” л гэж байна

ДАШТ-ийг хоёр жил тутамд зохион явуулах тухай хамгийн олон удаа ярьж, энэ санааг илт зүтгүүлж буй хүмүүс бол Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино болон тус холбооны ажилтан Арсен Венгер нар. Арсен Венгер энэ сэдвээр дахин үгээ хэлжээ.

“Үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөт илэрхийлэх боломжтой нийгэмд гудамжинд яваа хэнбугайгаас ч эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг хоёр жил тутамд зохион явуулах тухай саналыг нь асуувал “Тийм ээ, тэгвэл хөлбөмбөг илүү хөгжинө” гэж хэлнэ. Тэгсэн хэрнээ яагаад эрчүүдийн хөлбөмбөг болохоор хөгжихгүй гэж? Энэ нь ДАШТ-ийг хоёр жил тутамд зохион явуулахгүй гэдэг бол сэтгэл хөдлөл дээр тулгуурласан хариулт гэдгийг илэрхийлээд байгаа хэрэг.

Бид  ДАШТ дөрвөн жил тутамд болдог гэж бодож өссөн. Тиймээс одоо ч тэр чигээр нь байлгах гээд зүтгээд байх шиг. Бидний явуулсан санал асуулгын дүнг харахад үе үеийнхний бодол хоорондоо өөр өөр байна. Залуучууд бол “За” л гэж байгаа юм. Харин 50 болон түүнээс дээш насныхан л “Үгүй” гээд байгаа.

Орчин үеийн залуучуудын шалгуур өндөр шүү дээ. Тэд чанартай, сонирхолтой юм үзэхийг хүснэ. Өнөө цагт мэдээлэл маш эрчтэй тарж, түүнийгээ дагаад чанар шаардах нь их болжээ. Хэрэглэгчдэдээ чанартай юм үзүүлэх хариуцлагыг бид үүрсэн” хэмээн Венгер өгүүлсэн байна.

Р.Гэгээ

SHARE