Салахын намтрыг Египетийн дунд сургуулийн хөтөлбөрт оруулжээ

Английн “Ливерпүүл”-ийн 29 настай довтлогч Мохамед Салахын намтар, амжилтын тухай хичээлийг Египетийн Ерөнхий Боловсролын дунд сургуулийн хөтөлбөрт багтаажээ.

Аваргуудын лиг болон Английн Премьер лигийн аварга Мохамед Салахын амжилт, намтрыг дунд сургуулийн хөтөлбөрт оруулснаар хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй, амжилтын төлөө зүтгэдэг болгохыг зорьж байгаа юм байна.

Салахын амжилтаас гадна мөн сайн үйлсийн аянд хэрхэн хандив тусламж үзүүлж, хүмүүст тусалж дэмжиж байдаг тухай ч мөн хичээл дээр үзэх ажээ.

Р.Гэгээ

SHARE