Миний гэр цахим цэцэрлэг: 3-5 настай хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

“Миний гэр” цэцэрлэгийн хамт олон  цар тахлын нөхцөл байдалд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй  3-5 насны хүүхэд багачуудад зориулсан “Цахим цэцэрлэг” нээжээ. Энэ удаагийн бүртгэл нь аравдугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд ирэх сарын 2-ныг хүртэл явагдах юм байна.

“Цахим цэцэрлэг” нь  хүүхдэд гэрээсээ суралцах боломжийг олгож байгаагаараа онцлог. Хамрагдсан хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг мэргэжлийн багшаар удирдуулан олж авах боломжтой.

Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын агуулгын хүрээнд тухайн хүүхэд бие даасан, өөрийгөө илэрхийлэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай, суралцах дуртай болж төлөвших зэрэг олон чадварыг эзэмшүүлэхээр сургалтын төлөвлөгөөнд тусгажээ. Мөн хүүхэд бүрд өгөх  сургалтад ашиглах сурах бичиг, дасгалын дэвтэрийг хичээлийн агуулгын дагуу  бэлджээ. Цар тахлын улмаас цэцэрлэгт хамрагдаж чадаагүй болон хүүхдээ гэрээсээ сургах сонирхолтой эцэг эхчүүдэд   “Цахим цэцэрлэг” ийнхүү үүдээ нээлээ.

Тус цэцэрлэгийн сургалт ирэх сарын 4-нөөс 2022 оны тавдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг ээлжинд 6-8 хүүхэдтэй,  долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт 40 минутаар хичээллэх юм байна.

SHARE