Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно

Засгийн газарт ойрын үед хэд хэдэн томилгоо хийхээр болжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилох юм байна. Т.Мөнхсайхан нь 2020-2021 оны онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Түүнээс хойш МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогдсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE