УВС АЙМАГТ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс  Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын Увс аймаг дахь салбар нэгжийн үйл ажиллагааг сурталчлах нэг сарын аяныг эхлүүллээ. Тус аяны хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0245-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, ГИХГ-ын Увс аймаг дахь алба, Хууль зүйн туслалцааны төв болон бусад төрийн байгууллагууд оролцож иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлан, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Эх сурвалж: http://mojha.gov.mn

SHARE