Линекер: Марадонагийн үед хөл хаддаг байлаа, харин одоо Месси…

Английн алдарт довтлогч, 1986 оны ДАШТ-ий Шилдэг мэргэн бууч Гари Линекер орчин цагийн хөлбөмбөгт гоол оруулахад амар болсон тухай ярьжээ.

“Одоо цагийн хөлбөмбөгт гоол оруулах амархан болжээ. Их олон хүчин зүйл нөлөөлж байна л даа. Жишээ нь, хөлбөмбөгийн дүрэм байна. Миний ид тоглож байх үед хамгаалагчтай хамт нэг шугаманд зогсож байвал шууд л отон тоглолт гэдэг байлаа. Бөмбөгийн онч муу болохоор дамжуулалтын онч ч тааруу.

Тэгээд бас энэ шар хуудас гээчийг бараг өгдөггүй байлаа. Довтлогчийг гурван удаа зэрлэгээр ташиж унагаавал л сая нэг шар хуудас өгсөн болно. Харин одоо бол жижигхэн түлхээд унагаахад л шууд шар хуудас. Ийм л учраас Месси тэгж дураараа тоглож, гайхамшиг бүтээгээд байгаа хэрэг шүү дээ.

Марадонагийн ид үед бол хөлийг нь өшиглөх, ташиж унагаах чөлөөтэй байлаа. Зүгээр тоглуулна гэж байхгүй. Үргэлж л хадаж орно. Тухайн үед тоглолт бүрт гоол оруулна гэдэг гайхамшигтай үзүүлэлт. Харин одоо цагт бол шилдэг хөлбөмбөгчид тоглолтуудад дараалан гоол оруулах энгийн үзэгдэл болжээ” хэмээн Линекер өгүүлсэн байна.

Р.Гэгээ

SHARE