Хабиб “Ливерпүүл”-ийн фанатуудтай нударга зөрүүлэх шахжээ

 

UFC-гийн Дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байсан Оросын тулаанч Хабиб Нурмагомедов өнгөрсөн амралтын өдөр Англид очиж, “Манчестер Юнайтед”-“Эвертон”-ы тоглолтыг “Олд Траффорд”-д үзэж сонирхсон юм.

Тус тоглолтын дараагаар Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт болон “Юнайтед”-ын домогт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсонтой уулзсан зурагаа нийгмийн сүлжээнд оруулсан.

Маргааш нь “Ливерпүүл”-“Манчестер Сити”-гийн тоглолтыг мөн очиж үзжээ. Харин стадионоос гарахдаа “Ливерпүүл”-ийн фанатуудтай нударга зөрүүлэх шахсан тухайгаа Islam Channel-д дурьджээ.

““Энфилд”-ээс гартал намайг тойроод хэдэн мянган согтуу фанатууд ууртай нь аргагүй зогсож байлаа. Учир нь ердөө ганцхан хоногийн өмнө би Сэр Алекс Фергюсонтой хамт авахуулсан зурагаа нийгмийн сүлжээнд байршуулсан шүү дээ. Ер нь бас л зэвүүн нөхцөл байдал үүссэн шүү. Гэхдээ би тэдэнтэй тулахад бэлэн байсан” хэмээн Хабиб өгүүлжээ.

Р.Гэгээ

 

SHARE