Сульшер: Чамд Роналдо байгаа цагт хожих найдлага хэзээд бий

Европын Аваргуудын лигийн хэсгийн “Манчестер Юнайтед”-“Вильярреал”-ын тоглолт Криштиано Роналдогийн 90+5 дахь минутад оруулсан хожлын гоолоор өндөрлөж, “Улаан чөтгөрүүд” чухал гурван оноо авч чадлаа. Аваргуудын лигийн эхний тоглолтод талбайдаа Швейцарийн “Янг Бойз”-д хожигдсон тул энэ удаад гарцаагүй хожих шаардлага тэдний өмнө тулгарсан юм. Тэгээд ч Лигийн цомд “Вест Хэм”-д хожигдож хасагдсан бол Премьер лигт мөн талбайдаа “Астон Вилла”-д хожигдсон дүнтэйгээр энэ тоглолтод гарсан. Тоглолтын эхний гоолыг Пако Алькасер оруулсан бол хариуд нь Алекс Теллесийн гоолоор барилаа. Бруно Фернандешийн дамжуулсан бөмбөгийг Алекс Теллес газар буулгалгүй шууд цохисон нь Аваргуудын лигийн энэ улирлын төдийгүй түүхэн дэх шилдэг гоолуудын тоонд багтах боломжтой юм. Харин хожлын гоолыг түрүүн өгүүлсэнчлэн Криштиано Роналдо шүүгчийн сүүлчийн шүглээ үлээхээс өмнөхөн оруулсан юм. Тоглолтын дараагаар “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Оле Гуннар Сульшер ийн өгүүлжээ. “Олд Траффорд”-д юу эс болохыг тэр гэхэв дээ. Иймэрхүү явдал өмнө нь олон удаа болж байлаа. Бид өнөөдөр тоглолтын төгсгөлд азтай байлаа. “Вильярреал” шиг багтай тоглох, тэгээд хожих их хэцүү. Ялангуяа хожих гэсэн хүсэл дэндүү их байсан болохоор улам ч хэцүү болчих шиг боллоо. Хэрвээ бид довтлоогүй бол хамгаалалтандаа тайван хүлээгээд суух байлаа. Заримдаа тоглолт дамжуулалтаас бус үзэгчдийн дэмжлэгээс шалтгаалдаг. Өнөөдөр яг ийм байлаа. Мөн чамд Роналдо байгаа цагт хэзээд найдлага бий. Роналдо багийнхаа сэтгэлзүйд маш хүчтэй нөлөөлдөг хүн” хэмээн Сульшер өгүүлжээ.

.

Р.Гэгээ

SHARE