Ривалдо: Роналдо бусдын боддогоос даруухан гэдгээ харууллаа

Английн Премьер лигийн зургаадугаар тойрогт “Манчестер Юнайтед” тоглолтын төгсгөлд торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан. Энэхүү цохилтыг Криштиано Роналдо гүйцэтгэх байх гэж ихэнх хөлбөмбөгийн хорхойтон бодсон биз. Гэвч цохилтыг Бруно Фернандеш гүйцэтгэсэн. Энэ талаар Бразилын алдарт Ривалдо ийн өгүүлжээ.

“Өнгөрсөн улиралд Бруно багийнхаа бүх пенальтийг гүйцэтгэсэн. Статистик нь ч үнэхээр биширмээр юм билээ. Роналдо үүнийг бодож, хүндэлсэн хэрэг биз. Тэр бөмбөгийг авч, би цохъё гэхгүй байгааг бүгд харлаа. Өөрөөр хэлбэл, бусдын боддогоос хавьгүй даруухан залуу гэдгээ харууллаа.

Одоо хамгийн гол нь Оле Гуннар Сульшер цаашид хэн нь пенальти цохихыг нь шулуухан хэлээд өгчих хэрэгтэй. Хоёулаа португал эрчүүд болохоор сайн найзууд байж таарна. Пенальти мэтийн зүйлээс болж тэр хоёр ам мурийхгүй байх” хэмээн Роналдо өгүүлжээ.

Р.Гэгээ

SHARE