Роналдогийн бүсгүйн тухай “Би Жоржина” баримтат киног бүтээж байна

Португалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдо болон түүний бүсгүй Жоржина Родригесийн харилцааны талаар Netflix баримтат кино бүтээж байгаа ажээ.

Тус кинонд Испанийн Мадрид хотын Gucci брэндийн дэлгүүрийн жирийн нэгэн худалдааны зөвлөх /худалдагч/ бүсгүйтэй хөлбөмбөгч хэрхэн анх танилцсан, тэдний хайр сэтгэлийн түүх хэрхэн өрнөсөн талаар ний нуугүй хүүрнэх гэнэ. Баримтат киноны нэр нь “Би Жоржина”.

“Жоржина энэ баримтат кинонд юугаа ч нуулгүй бүгдийг үнэн шударгаар нь ярьсан. Тэр бол амьдрал нь гэнэт өөрчлөгдсөн жирийн нэгэн бүсгүй. Нэг удаа ажилдаа очоод насан туршийнхаа хайртай тааралдсан юм. Хэн ийм сайхан учралыг мөрөөдөхгүй байх билээ?” хэмээн баримтат киног найруулж буй Альваро Диас өгүүлжээ.

“Миний нэрийг олон хүн мэдэх ч гэлээ намайг ямар хүн бэ гэдгийг тэр бүрий мэдэхгүй” хэмээн Жоржина киноны тухай асуухад хэлсэн байна.

Р.Гэгээ

SHARE