ЭМЯ: Сүүлийн 24 цагт 2,422 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

Монгол Улсад сүүлийн 24 цагт 2,422 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
  • 571 нь нийслэл хотод,
  • 1,851 орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,131 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Ингэснээр уг өвчний хүндрэлээр 924 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12,802 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг ЭМЯ мэдээллээ.

SHARE