Криштиано Роналдо 12 жилийн дараагаар “Манчестер Юнайтед”-д буцаж ирлээ

36 настай португал довтлогч Криштиано Роналдог 12 жилийн дараагаар буцан ирж буйг Английн “Манчестер Юнайтед” албан ёсоор зарлалаа.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар “Манчестер Юнайтед” түүнд хоёр жилийн гэрээ санал болгосон бөгөөд жилийн 25 сая паундын цалин өгөхөөр тохирчээ. Харин Италийн “Ювентус”-т 28 сая евро төлөх юм байна.

Криштиано Роналдо 2003 онд 18 настайдаа Португалын “Спортинг”-оос “Манчестер Юнайтед”-д ирж, 2009 оны зун хүртэл тоглохдоо Английн аваргаар гурван удаа шалгарч, Аваргуудын лигт түрүүлсний зэрэгцээ мөн 2008 онд “Алтан бөмбөг” гардсан.

Үүнийхээ дараагаар 2009-2018 онд Испанийн “Реал Мадрид”-д тоглоод дараагийн гурван жилийг Италийн “Ювентус”-т өнгөрүүлсэн.

Р.Гэгээ

SHARE