Клопп: Аваргуудын лигийн сугалааг хараад чанга инээсэн

Европын Аваргуудын лигийн сугалаа болж, Английн “Ливерпүүл” хөлбөмбөгийн хорхойтнуудын хэлдгээр бол Үхлийн гэж тодорхойлж болох В хэсэгт орсон. Юрген Клопп багийнхаа орсон хэсгийг, өрсөлдөгч нараа хараад ямар реакц эхэлж гаргаснаа ярьсан байна.

“Анх яаж хүлээж авсан бэ гэж үү? Их чанга инээсэн. Үнэнээ л хэлж байна. Их хүнд хэсэг таарсан болохоор тэр шүү дээ. Аваргуудын лигт ер нь сул өрсөлдөгч гэж байхгүй л дээ. Энд бүгдээрээ л Европын шилдэг клубүүд. Тэдний зарим нь бидний хэсэгт орсон.

“Порто”-той хэдэн ч удаа таарч тоглох гэж буйгаа тоолж хэлж ч мэдэхгүй юм. “Атлетико Мадрид”-ын хувьд бол бид даагаа нэхэх учиртай. Харин “Милан”-тай тулна гэдэг түүхийн бас нэг хэсэг болно. Тиймээс манай фанатууд энэ тоглолтуудыг тэсэн ядан хүлээх нь дамжиггүй.

Тийм ээ, сугалаа хөнгөн таарсангүй. Гэхдээ бид өнгөрсөн улиралд хичээн хөдөлмөрлөсөн болохоор энэ удаад том зорилгын төлөө гарах болно. Аваргуудын лигийн эрхийг авах гэж яаж хичээн тэмцлээ дээ. Одоо тэгээд тэр тоглолтууд маань ирлээ” хэмээн Юрген Клопп өгүүлсэн байна.

Р.Гэгээ

SHARE