ШҮҮХ: Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын гомдол үндэслэлгүй

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхээс ял сонсоод байгаа Да.Ганболд, Б.Бямбасайхан нар гомдол гаргажээ.

Дубайн гэрээ илт хууль бус байсныг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн захирамжийг Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын хүсэлтээр дахин шинээр үүссэн нөхцөл байдлаар хэлэлцүүлэх шүүх хурал өнөөдөр болжээ. Улмаар Захиргааны хэргийн шүүхээс шинээр үүссэн нөхцөл байдлаар авч хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Дубайн гэрээ хууль бус гэдгийг гэдгийг тогтоосон Монголын шүүхийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэж байна.

SHARE