С.Ядамдорж “Токио-2020” паралимпын VII байрт шалгарлаа

“Токио-2020” паралимпын XVI наадам үргэлжилж байна. Энэ удаагийн паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлж С.Ядамдорж жүдо бөхийн -60 килограммын жингийн төрөлд барилдлаа.

Тэрбээр эхний шатандаа Гүржийн тамирчин Зураб Зурабианийг цэвэр ялсан бол шөвгийн наймд “Рио-2016” паралимпад долдугаар байр эзэлсэн Казахстаны бөх Ануар Сариевтэй барилдаж, ялагдал хүлээсэн юм.

Улмаар дагах барилдаанд “Рио-2016” олимпын наадмын алтан медальт Узбекистаны тамирчин Шерзод Намазовт ялагдал хүлээж, паралимпаа өндөрлүүллээ. Ингэснээр С.Ядамдорж “Токио-2020” паралимпын наадмын долдугаар байрт шалгарлаа.

Эх сурвалж: news1.mn 

SHARE