Эх орноосоо дүрвэхийг хүссэн хөлбөмбөгч хүү онгоцны дугуйны бүхээгт амиа алджээ

Эх орон Афганистанаасаа дүрвэн гарахыг эрмэлзээд амиа алдсан нэгэн хүүгийн цогцсыг гэр бүлийнхэнд нь таниулсны дараагаар 16 настай хөлбөмбөгч хүү Заки Анвари мөн болохыг тогтоосон байна. Заки Анвари улсынхаа хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн нас насны ангилалд тоглосоор ирсэн авъяастай ирээдүйтэй хөлбөмбөгч байсан гэнэ.

Наймдугаар сарын 16-нд Афганистаны нийслэл Кабулаас хөөрөх онгоцны дугуйны бүхээгт хэд хэдэн хүүхэд залуусын хамт суусан ч хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нас баржээ.

Афганистаны нийслэлийн Кабуалыг Талибан хөдөлгөөнийхөн булаан эзэлж, улсынх нь Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо зугтан гараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор олон мянган иргэн эх орноосоо дүрвэн гарахын тулд онгоцны далавч дээр суух, дугуйн бүхээгт олноороо орж суух зэрэг явдал удаа дараалан гарч байна.

Р.Гэгээ

SHARE