Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны айлчлалаа ОХУ-д хийхээр болсон мэдээлэл байна. Энэ тухай Гадаад харилцааны яам  “Айлчлалын тов одоогоор тодорхой болоогүй байна. Ерөнхий байдлаар айлчлал хийхээр яригдаж байгаа” гэжээ.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар/2021.07.09/-ны өдөр утсаар ярих үеэр  хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьсан юм.

SHARE