Ц.Содномдорж: Монгол бөхийн дэвжээнээс явах цаг нь болсон юм шиг байна

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Уг барилдаанд улсын аварга Э.Оюунболд зодоглосон нь олон бөхчүүдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Түүний нэг нь Улсын Арслан Ц.Содномдорж байсан юм. Ц.Содномдорж нарын бөхчүүд “допингийн асуудалд орооцолдож, хариуцлага хүлээгээгүй бөхтэй барилдахгүй” хэмээн эсэргүүцэл илэрхийлж байв. Гэвч Э.Оюунболд барилдаж, өөрийг нь 3-ын даваанд амлан унагаасан юм.

Тэгвэл бөхийн барилдаан дууссаны дараа арслан Ц.Содномдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан зодог тайлах агуулгатай мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр “Монгол бөхийн дэвжээнээс явах цаг нь болсон юм шиг байна. 17 жил ард түмнээ хуураагүй, үнэн шударгаар барилдсандаа сэтгэл хангалуун байна. Монгол бөхөө дэмжиж ирсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа” гэжээ.

SHARE