Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр мэтгэлцэнэ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдөр /2021.06.07/ 24:00 цагт дуусаж байна. Харин өнөөдөр уламжлал ёсоор нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг МҮОНРТ зохион байгуулна.

Нэр дэвшигч Д.Энхбат коронавирусийн халдвар авсан тул тэрээр Улсын II эмнэлэгт тусгаарлагдаад байгаа юм. Иймд тэрээр өнөөдөр болох мэтгэлцээнд онлайнаар оролцохоор болсон байна. Харин У.Хүрэлсүх болон С.Эрдэнэ хоёр МҮОНРТ-ийн “600 студид” нүүр тулан уулзаж, мэтгэлцэх ажээ.

SHARE