Ерөнхийлөгчийн хориг дахин уналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг чуулганаар хэлэлцлээ. Улмаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад оролцсон гишүүдийн 86.4 хувийн саналаар хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй болсон билээ. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авч, уг хуульд өөрчлөлт оруулан баталсан.

Ийнхүү өөрчлөлт оруулсан хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан юм. Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

SHARE