Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын дарга болсноос хойшх үнийн өсөлтийн статистик

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шүүмжлэлд дургүй. Ноён Б.Бат-Эрдэнэ гэж байгаад хэлэх юм бол шүүмжлэл бус зөвлөгөө, эсвэл бодит байдлыг хэллээ гэж ойлгож хүлээж авч магад. Ноён Б.Бат-Эрдэнэ сүүлийн үед махны үнэ яриад, махыг хотын хэрэглэгчдэд хүргэдэг хүн бүртэй “тэмцээд” эхэлсэн. Харамсалтай нь малын махны өнөөдрийн үнэ нь өмнөх үнэтэйгээ жишиг хэвээр байж, бусад өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дээшээ талийжээ. Харьцуулалтыг жилээр ярихгүй. Хүний алдааг над руу чихлээ гээд ноён Б.Бат-Эрдэнэ уурлана. Тиймээс ноён Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилогдсон 2020 оны 8 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод “юмны үнэ” ямар байсныг цөөхөн баримтаар харуулъя. Мэдээллийн эх сурвалж нь Нийслэлийн статистикийн газар байгаа юм. За, ноён Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилогддог өдөр “Алтан тариа” задгай, дээд 1,495, “Алтан тариа” задгай, 1-р зэрэг 1227, “Алтан тариа” савласан, дээдийн дээд 2192, “Алтан” тариа савласан, дээд 1544, “Алтан тариа” савласан, 1-р зэрэг 1283, “Алтан тариа” савласан, 2-р зэрэг 923, “Сүү” ХК 1л 2709, “Сүү” ХК 05л 1198, Задгай сүү 1300, Тараг, цөцгийтэй 2612, “Атар” талх 1294, Зууван чех 1579, Цагаан будаа 3581, Шар будаа 2883, Цөцгийн тос 3820, Ургамлын тос 3626, Ногоон цай, Гүрж 1535, Элсэн чихэр 2585, Монгол төмс 1241, Монгол лууван 2191, Байцаа 1608, Манжин 2086, Сонгино 1578, Алим, фүжи 4367, Өндөг, ОХУ 327, Аи-95 автобензин 2000, Аи-76, 80 автобензин 1350, Аи-92, 93 автобензин 1434, Газ 970 төгрөг байжээ. Тэгвэл Нийслэлийн статистикийн газрынхан 2021 оны 4 сарын 28-ны өдөр дахин үнэ судалж мэдээллийг албан ёсны сайтдаа тавьсан байна. Ноён Б.Бат-Эрдэнэ дарга болсноос хойш 8 сар 10 хоногийн дараа гэсэн үг л дээ. За ингэхэд, “Алтан тариа” задгай, дээд 1569, “Алтан тариа” задгай, 1-р зэрэг 1369, “Алтан тариа” савласан, дээдийн дээд 2224, “Алтан тариа” савласан, дээд 1615, “Алтан тариа” савласан, 1-р зэрэг 1416, “Алтан тариа” савласан, 2-р зэрэг 992, “Сүү” ХК 1л 2831, “Сүү” ХК 05л 1316, Задгай сүү 2450, Тараг, Цөцгийтэй 2725, “Атар” талх 1276, Зууван чех 1696, Цагаан будаа 3664, Шар будаа 2433, Цөцгийн тос 4240, Ногоон цай, Гүрж 1586, Элсэн чихэр 2768, Монгол төмс 981, Сонгино 2089, Алим, фүжи 5255, Өндөг, ОХУ 470, Дизель түлш 2144, Аи-95 автобензин 2100, Аи-76, 80 автобензин 1350, Аи-92, 93 автобензин 1434, Газ 1130 төгрөг болжээ. Тооны дөрвөн аргын нэгээр зарим барааны үнийг ноён Б.Бат-Эрдэнийн “тогтоочихсон” одоогийн үнээс томилогдож байх үеийнх нь үнийг хасаад үье. Зөрүүг нь харъя. Ингээд үзэхээр Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар ажилласан 8 сар 10 хоногт “Алтан тариа” гурил задгай дээд гэдэг нь кг тутамд 74 төгрөгөөр, “Сүү” ХК-ийн 1 л сүү 122 төгрөгөөр, задгай сүү 1150 төгрөгөөр, цагаан будаа 81 төгрөгөөр, сонгино 511 төгрөгөөр, алим 888 төгрөгөөр, өндөг 143 төгрөгөөр, дизелийн түлш 144 төгрөгөөр, АИ-95 автобензин 100 төгрөгөөр, АИ-80, 92 автобензинүүд хэвэндээ, газ 130 төгргөөөр өссөн байна. Хар даа, ферм дээр нь гүйж очоод, бараг л рекламдаад гүйгээд байсан өндөгний үнэ өөрийг нь дарга болсноос хойш ширхэг бүр нь 143 төгрөгөөр өссөн байх юм. Гэтэл ноён Б.Бат-Эрдэнэ махны үнийг хатуу тогтооно гээд үзчихлээ. За яахав, гурилыг эндээ үйлдвэрлэж, зарим хүнсний ногоог эндээ тариалдаг. Бусад нь ихэвчлэн импортоор орж ирж байна. Тэдгээр нь Б.Бат-Эрдэнийн “шийтгэх” тогтоол дээрээ бичдэг шиг “дамлан худалдаалж” байгаа бараанууд шүү. Тэр дунд малын тэжээл байдаг. Малын тэжээлийн үнэ өнгөрсөн найман сарын хугацаанд хэрхэн өссөнийг бүгд мэднэ. Дотоодод өвсний үнэ хүртэл талийсан. Монцамэ агентлагийн 2021 оны нэгдүгээр сарын 7-ны мэдээлэлд “Хөдөө, орон нутагт нэг боодол өвсний үнэ дээд тал нь 24.000 төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн жил 18.000 төгрөгөөр, хамгийн багадаа 12.000 төгрөгөөр худалдан авч байсан өвс тэжээлийн үнэ ийнхүү хоёр дахин өсөөд байгаа” гэж мэдээлсэн. Тэгэхээр тэрийг идэж, түүгээр тэжээгдсэн малын мах яах вэ. Энэ бол эдийн засгийн А үсэг шиг мэдлэг л дээ. Зүй нь Б.Бат-Эрдэнэ импортоор орж ирдэг малын тэжээл, эндээ хадаж авдаг өвсний үнээ шударгаар тогтоож байж малын махны үнийг барина гэж дайрах ёстой юм.

SHARE