Монгол Улс вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэллээ

 

Дэлхийд COVID19 вируст цар тахлын хохирол огцом нэмэгдэж байна. Монголд ч энэ цар тахлын тархалт гаарч, 100 гаруй хүнээ алдлаа. Гэхдээ энэ хооронд Засгийн газрын зүгээс вакцинжуулалт дээр анхаарч ажиллав. Энэтхэг, Орос, Хятад, Солонгост үйлдвэрлэсэн нийт 8.8 сая тун вакциныг худалдан авах гэрээ байгуулжээ. Долоо хоногийн өмнө 950 мянган тун вакциныг татан авсан. Удахгүй 40 мянган тун орос вакцин гээд гэрээлсэн вакцинууд ар араасаа ирнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө вакцин үйлдвэрлэгч улсуудын Ерөнхий сайд нартай холбогдож, Монголд суугаа Элчин сайд нартай нь уулзаж вакцины нийлүүлэлтийг саатахгүй байх талаар ярьж байгаа юм байна. Хөл хорионы эхний үед вакцин саатаж, олон нийт вакцин нэхээд нэлээд юм болж байв. Харин өнөөдөр вакцинжуулалтын цэгүүдийн ачаалал буурч, “Вакцинаа хийлгэнэ үү” гэдэг урилга, заллага ч үзэгдээд эхлэв. Үүнтэй зэрэгцээд Our World in Data-д 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Монгол Улс вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлсэн талаар мэдээллээ. Манай улс энэ арга хэмжээг эрт эхлүүлсэн Сингапурын урд гишгэжээ.

Эх сурвалж: zms.mn Б.Гарьд

 

SHARE