Тасралтгүй учраас Х.Баттулга ч, Ц.Элбэгдорж ч дахин нэр дэвшинэ

Удахгүй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорно. Аль намаас хэн нэр дэвших вэ гэдэг яриа хэлцэл хөшигний ард явагдаж байна. Эрх баригчид, бас зарим намын хувьд одоогийн Ерөнхийлөгч хийгээд экс Ерөнхийлөгч нарыг дахин нэр дэвших вий гэдгээс айж байна. Тиймээс 2019 оны 11 сарын 14-нд Үндсэн хуулийн 30.2-т нэмэлтээр оруулсан “Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг мушгиж тайлбарлаад сүйд хийж байна.
Угтаа улстөрчид, хуульчид гэх хүмүүсийн “Х.Баттулга дахин нэр дэвших эрх нь Үндсээ хуулиар хаалттай, Ц.Элбэгдорж ч адилхан” гээд байгаа нь “2+2=4 биш 5” гээд байгаатай адил. Учир нь дээрх заалт нь “Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нэг цул “өгүүлбэр” байна.
Гэтэл үүний “Зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг нь барьж тойроод яриад байгаа юм. Үндсэн хууль, ер нь ямар ч хуулийг цэг, таслал бүрээр нь “уншдаг” гэдгийг Б.Чимэд гуай мөн ч их хэлдэг байж. Тэрээр “Ганц үг байтугай таслал ч утга өөрчилдөг.
Иймээс л цэгийг хүртэл уншиж сонсож баталсан хэрэг” гэж ярьсан нь 19 жилийн өмнөх Зууны мэдээ сонин дээр байна. Үндсэн хуулийг хэрхэн баталсан талаар ярьжээ. Ингэхээр экс Ерөнхийлөгч нар, одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших нь нээлттэй. Хоригловол Цэц ч үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. П.Очирбат, Н.Багабанди нар дахин нэр дэвшинэ гэж гүйхгүй байх. Н.Энхбаярыг “уламжлал”-аараа хууль шүүхийн аргаар нэр дэвшихээргүй болгосон.
Тэгэхээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрт энэ эрх нээлттэй байна гэсэн үг. Тэд МАН-аас нэр дэвшихгүй нь тодорхой. Харин УИХ-д суудалтай бусад нам болох АН, ХҮН, МАХН-ын хаанаас нь ч нэр дэвшиж болох юм.
Эх сурвалж: aguulga.mn
SHARE