МАН-ын удирдах зөвлөлөөс 32 дахь ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлэхээр санал нэгдлээ

У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа огцорсны дараа буюу өчигдөр орой МАН-ын удирдлагууд хуралдаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн бөгөөд МУ-ын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. Удахгүй МАН-ын Бага хурал болж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулна. Намын удирдлагуудын зүгээс мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарыг ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярьжээ. Шинэ Засгийн газарт өмнөх Засгийн газрын сайд нараас 50 хувь нь улиран ажиллахаар болсон байна.

SHARE