С.БАЯР МОНГОЛД ИРНЭ

 

Б.Галцог

“Март 8”-наас хойш улс дамжсан дуулианы эзэн болж буй хүн бол Англид суугаа Элчин сайд С.Баяр. Баргийн хүн тэсэхээргүй “цохилт”-ыг энэ хугацаанд авч байгаа эрхэм. Охидынх нь оффшор данс, Оюутолгойн гэрээ гээд түүнд нялзаах муу юм олон бий.

Хэдийгээр хэдэн жилийн турш энэ сэдвүүдээр нүдүүлж байгаа ч сүүлийн сар гаруйн хугацаанд тун чиг жинтэй дайралтуудад С.Баярт очсон биз.

Энэ нь түүнийг маш ихээр бухимдуулж байгаа аж. Мөн энэ бүхнийг МАН-ын дотроос зохион байгууллаа гэж үзэж байгаагаа ч нуухгүй байгаа гэнэ.

Иймээс тэр тун удахгүй эх орондоо ирэхээр болсон байна. өмнө нь түүнийг ирээд буцлаа гэсэн мэдээлэл худлаа бөгөөд ойрын үед Улаанбаатартаа, “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд бууна гэсэн үг.

Тэрээр ийн ирэхдээ удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн зүг чигийг ч заах бололтой юм.

Өмнө нь МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгч байсан С.Баяр сонгуулийн шаггүй сайн зохион байгуулагч гэдгийг аль аль намынхан нь хүлээн зөвшөөрдөг гэдэг. Тэр утгаараа С.Баяр улс төрийн нөлөөгөө алдана гэж үгүй. Тиймээс түүнийг эгүүлэн татах тухай яриад ч хэрэггүй байж мэднэ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE