Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэл өглөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэлийг холбогдох байгууллагуудад өгчээ.

Хоёр дахь үйлдвэрийг Амгалан орчимд баригдахаар ярьж байсан ч байршлыг нь ийнхүү өөрчилсөн байна. Учир нь тус дүүргийн агаарын бохирдлыг бууруулах, шинээр 1500 ажлын байр бий болгох, Улаанбаатар хотын зүүн хэсгийг шахмал түлшээр хангахын тулд төмөр зам ашиглах зэрэг давуу талуудтай аж.

Үйлдвэрийн барилгыг хавар эхлэх бөгөөд хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатарын агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна гэж үзэж байгаа юм байна.

Хүчин чадлын хувьд эхний үйлдвэртэй адилхан өдөрт 3000 тонн үйлдвэрлэх бөгөөд хоёр үйлдвэр зэрэг ажиллавал өдөртөө 6000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжтой болох юм гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

SHARE