Ерөнхийлөгчийн зарим эрхийг Ерөнхий сайдад шилжүүлнэ

 

С.Эрдэнэсанаа

Г.Занданшатар нарын гишүүд санаачлан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг батлуулсан. Тэгвэл тэрхүү хуулийн хүрээнд анхны зөвлөлдөх санал асуулга энэ сарын 29, 30-нд болох гэж байна.

Зөвлөлдөх санал асуулгын хууль нь Үндсэн хууль, түүнд өөрчлөлт оруулах жухмын тухай хууль, эдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдсэн агуулгатай. Тиймээс Г.Занданшатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн санамсаргүй түүврийн аргаар иргэдийг сонгож, зөвлөлдөх санал асуулгыг гурван үе шаттайгаар явуулахаар болсон байна.

Хамгийн гол нь уг санал асуулгаар шийдэх хэд хэдэн анхаарал татсан асуудал байгаа юм.

Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх үүрэгтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлтийг саналын төвшинд ярилцжээ. Гэхдээ нэгэнт батлагдсан хуулийн дагуу явагдаж байгаа ажил учраас энэхүү санал ажил хэрэг болоод явчихад нэг их ажил орохгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жилээр тогтоож, хууль санаачлах, шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрхийг нь Ерөнхий сайдад шилжүүлэх зэрэг асуудлыг хөндөхөөр болсон байна.

Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт болоод орох ажээ. Ингэхээр удахгүй болох сонгуулиар одоогийнхоос “жижигхэн” эрх мэдэлтэй Ерөнхийлөгч төрнө гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE