Молдавын Ерөнхийлөгчийн сонгуульд Европын талыг баримтлагч Майя Санду ялалт байгуулжээ

Молдавын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар тойрогт Европын талыг баримтлагч Майя Санду 57 хувийн санал авч ОХУ-ын талыг баримтлагч Игорь Додоныг ялсан тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Майя Санду сөрөг хүчний Үйл хөдлөл, эв хамтын намаас нэр дэвшсэн бол Игорь Додон Молдовын одоогийн Ерөнхийлөгч юм. Сонгуулийн ирц 52.76 хувьд хүрсэн бөгөөд 910 мянга гаруй сонгогч Майя Сандуд саналаа өгсөн бол Игорь Додоныг 690 мянга шахам хүн дэмжжээ.

Харин хилийн чанадаас саналаа өгсөн Молдавын иргэдийн 92 гаруй хувь нь Майя Сандуг дэмжсэн аж.

Б.Төгсөө

 

SHARE