2020 онд lockdown буюу тусгаарлах арга хэмжээ гэдэг үгийг онцлох үгээр нэрлэжээ

Collins толь бичгийн мэргэжилтнүүд 2020 оны онцлох үгээр lockdown буюу тусгаарлах арга хэмжээ, хөл хорионы дэглэм гэдэг үгийг нэрлэжээ. Өдөр тутамд төдийлөн их хэрэглээд байдаггүй энэ үгийг 2019 онд англи хэл дээрх хэвлэл мэдээллийн хэрэгсэл  болон цахим орчинд 4000 орчим удаа хэрэглэсэн бол Covid-19-ийн улмаас энэ хэрэглээ 250 мянга гаруй болтлоо нэмэгджээ. Тус толь бичгийн үгсийн сангийн мэргэжилтнүүд lockdown хэмээх үг нь  дэлхий даяар олон тэрбум хүнийг нэгтгэж, ахуй амьдралд нь нөлөөлж байна гэжээ.

“Lockdown бидний амьдрах, сурах, ажиллах, худалдан авах, харилцаа холбооны хэв маягийг өөрчилсөн. Дэлхийн ихэнх улс орнууд хоёр дахиа хөл хорионд орж байгаа учраас энэ үг оны онцлох үйл явдлыг илэрхийлж байна” хэмээн тус редакцийн зөвлөх Эллен Ньюстед хэлсэн байна.

Collins толь бичгийн мэргэжилтнүүд lockdown үгнийхээ тайлбарт /хөдөлгөөн, нийгмийн харилцаанд тавих хатуу хязгаарлалт, олон нийтийн газар нэвтрэхийг хориглох/  шинээр  “Covid-19-ийн тархалтыг хязгаарлах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хязгаарлах арга хэмжээ” гэсэн өгүүлбэрийг нэмж оруулсэн гэнэ.

SHARE