Тохижилт үйлчилгээнийхэн 3227 тн давс нөөцөлжээ

Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдийн төлөвлөсөн ажил 99.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.  Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт 10 дугаар сарын 27-ны байдлаар нийт 3227 тонн давс, 4175 тонн  бодис нөөцлөөд байна.  Өнгөрсөн өвөл 1976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ. Харин дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

SHARE