Асашёорюү Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөс чөлөөлөгджээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Асашёорюү Д.Дагвадоржийг Монгол-Японы хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөрөө 2007 оны наймдугаар сард томилсон билээ. Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улс хариуцсан бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна” хэмээн бичжээ.

SHARE