Ганбямбын Дөлгөөн Монголбанкны ерөнхийлөгч болох уу

УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баярт­сайханыг чөлөөлж, түүний оронд дэд ерөн­хийлөгчөөр нь ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг томилж байв. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгчөөр жил ажил­лаагүй Б.Лхагвасүрэнгийн суудал ганхаад эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг Монгол­банк­ны ерөнхийлөгч бол­гох гэж байгаа юм байна.

Г.Дөлгөөн нь Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын хүү бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкны дэд захир­лаар, 2018 онд Төрийн банкны гүйцэтгэх захирлаар, 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE